Skip links

2023 оны вебсайт дизайны тренд ямар байх вэ?

Хэрэв та 2023 оны вэб дизайны чиг хандлагын талаар бодож амжаагүй байгаа бол яг одоо цаг нь болжээ. 2023 оны вэб дизайны чиг хандлага бий болсон бөгөөд шинэлэг чиг хадлагийг баримталж, хэрэглэгчидын анхаарлыг татахыг хүсвэл Та гагцгүй 2023 оны веб сайт #Trend -д анхаарлаа хандуулах нь чухал юм

 

Технологи хөгжихын хэрээр , вэбсайт дизайны чиг хандлага ч ялгаагүй хувьсан өөрчлөгдсөөр байна. Нэгэн цагт орчин үеийн, шинэлэг хэмээн тооцогдож байсан веб дизайнууд болон элмэнтүүд нь өөдгөө хучинсаг туйлдсан хоцрогдсөнд цоодогдох болжээ.

Тэгвэл энэ нийтлэлд 2023 оны #WEBSITE TREND гэж тодорхойлогдож буй өвөрмөц дизайн болон элмэнтүдийг оруулав.

Бичил хөдөлгөөнт дүрсүүд

Жижиг анимэйшн нь вэб дизайны хувьд шинэ зүйл биш ч 2023 онд энэ веб дизайны чиг хандлага нь өсөх хандлагтай байна. Нарийн хөдөлгөөнүүд нь вэбсайтыг амилуулж, улмаар хэрэглэгчид илүү сонирхолтой харагдацыг үүсгэдэг. Эдгээр бичил хөдөлгөөнт дүрс, загвар нь хуудасны чухал хэсгийг онцолж, хэрэглэгчийн анхаарлыг чиглүүлэх гайхалтай хэрэгсэл байж болно.

Хар болон бүдэг өнгө аястай веб дизайн

Зарим компаниуд вэбсайтынхаа дизайнд Dark mode буюу харанхуй горимын хувилбарыг оруулдаг болсон бөгөөд 2023 онд энэ горим нв нийтлэг болох хандлагатай байна. Dark mode, night shift болон гэрэл багатай горимууд нь хэрэглэгчидэд бүдэг байдлаар веб сайт болон аппликейшинг ашиглах боломжийг олгодог бөгөөд энэ нь хэрэглэгчид тухтай байдлын мэдрүүлнэ. Бразилийн дизайны студио estudio/nk вэбсайт дээрээ вэбсайтын хуудас бүр дээр харагдах цайвар-харанхуй шилжүүлэгчийг ашигладаг бөгөөд хэрэглэгчид өөр өөр хуудсуудаар гүйлгэж байхдаа гэрэлтэй ба бараан хувилбаруудын хооронд шилжих боломжийг олгодог.

Нэг өнгийн вэб дизайн

Монохроматик вэб сайт дизайн сүүлийн үед олны анхаарлыг татсан чиг хандлага бөгөөд 2023 онд ч үргэлжлүүлэн анхааралд байсаар байх болно . Энэ загвар нь цэвэр, энгийн дүр төрх, мөн зөөлөн өнгө агуулсан элемент зэрэг нь хэрэглэгчийн анхаарлыг татахад хүргэдэг.

 

Даатгалын онлайн шийдэл Lemonade нь сэтгэл татам Монохроматик вэб сайт дизайныг бүтээж үр дүнтэйгээр энэ чиг хандлагыг ашиглаж байна.

Уламжлалт бус шилжилттэй веб дизайн

Өөр өөр янзаар шилждэг веб дизайн нь хэрэглэгчид өрмөц харагдацыг үүсгэдэг. Энгийн вебсайт нь босоо байдлаар шилждэг бол энэхүү жишээ нь дээр гарч буй thelaartbox.com вэбсайтын өвөрмөц хөндлөн шилжилттэй дизайн нь хэрэглэгчийн анхаарлын ихэд татаг ажээ. thelaartbox.com вэбсайт нь хэрэглэгчид харагдах өнцөгийг сайжруулахын тулд бүтээгдэхүүний чанартай гэрэл зураг, гоёмсог чимэглэл, хөдөлгөөнт дүрслэл зэргийг хослуулжээ.

Видео эхлэлтэй веб дизайн

Вэбсайтынхаа нүүр хуудсанд видео ашиглах нь 2023 оны вэб дизайны шилдэг трендын нэг юм. Видео слайдэртай веб сайтын давуу тал нь нэг видеогоор ажилчид, тоног төхөөрөмж, төслүүдийг харуулж, энгийн өдөр ямар байхыг танд харуулах болно. Хэрэглэгчид  вэбсайтад зочлоход видеонууд нь тэдний анхаарлыг татаж, хуудсыг доош гүйлгэхээс өмнө танай брэндийг ойлголт авдаг. Хэрэв та 2023 онд шинэ вэбсайт хийлгэх гэж байгаа бол бид нүүр хуудсандаа видео ашиглахыг зөвлөж байна.

Өнгөний уусгалттай маш өнгөлөг веб дизайн

2016 онд Instagram-ын брэнд өөрчлөхөд хүмүүс шинэ градиент логог анзаарсан нь гарцаагүй. Энэ нь тухайн үеийн нйитлэг хэв маягаас эрс ялгаатай байсан ч градиент байдлаар шинэчлэх шийдвэр нь дизайнд бүхэлдээ нөлөөлсөн. Градиент нь одоо шинэ вэбсайтын дизайны бүтээлч байдлын бас нэг илэрл болсон .

Нийтлэл source —here

Explore
Drag